Return to site

 

THE CORNER: "Cуралцахуй + Бүтээхүй" цуврал ярилцлага- APRIL ,2020

East-West Center-ийн New Generation Seminar хөтөлбөрт Монгол Улсаас шалгарч оролцсон тухайгаа танилцуулаач. Таны сэтгэлд хүрсэн хамгийн тод тусгалууд юу байсан бэ? Энэ хөтөлбөрөөс юу сурсан бэ?

Шинэ үеийн манлайлагчдын хөтөлбөрт( NGS) 2016 оны 9 сарын 18- наас 10 сарын 1-ны хооронд АНУ-ын Хавай мужийн Хонолулу хотод байрлах Ийст Вест ( East West Center) төвд эхний 7 хоногыг өнгөрөөж дараагийн долоо хоногт нь Камбожын Нийслэл Пном Пен, Бирмын нийслэл Янгон хотод уг хөтөлбөр үргэлжлэн явагдсан.

Уг хөтөлбөр нь 30 жилийн өмнөөс Америк болон Ази номхон далайн орнуудын 25 аас 40 насны салбар салбарын шилдэг залуусыг шалгаруулан зохион байгуулагдаж эхэлсэн байдаг. Гол зорилго нь энэ бүс нутгийн залуусын мэдлэг мэдээлэл туршлагыг харилцан солилцох боломжийг олгох эргээд эх орондоо хувь нэмрээ оруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой тэтгэлэгт хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн онцлог нь жил бүр өөр өөр сэдэв зарлагдан тэр сэдэв асуудлын хүрээнд ажилладаг лидер залуусыг цуглуулдаг гэсэн үг.Тиймээс оролцогч бүр илтгэл танилцуулга бэлдэн ирж хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна очсон хот бүрийнхээ хотын удирдлагууд , мэргэжилтнүүдтэй уулзан бодит кейстэй танилцах үүднээс Хадгалах хамгаалах, сэргээн засварлах асуудал тулгарсан барилга байгууламж төслүүдтэй очиж танилцаж байсан. 2016 оны хөтөлбөрт 10 гаруй орны 20 гаран залуус хамрагдсан. 2016 онд уг хөтөлбөрийн сэдэв нь даяарчлагдан улам бүр хотжиж буй дэлхийн хотуудын соелын дурсгалт өвд тооцогдох барилга байгууламжийг хадгалан хамгаалах, сэргээн засварлахад тулгамдаж буй асуудлууд байсан.

"Дэлхийн бараг хот бүрд тулгараад буй энэ асуудлыг тойрон туршлага, шийдэл солилцсон уулзалтууд голдуу явагддаг. Манай улсын хувьд ч энэ нэн тулгамдсан асуудал байсаар байна. Музей, соел урлаг шашны сүм хийдийг сэргээн засварлах биш голдуу нураах шийдвэрүүд гарсаар байгааг бид мэднэ"

Энэ сэдвээсээ хамаараад оролцогчид маань хотуудын иргэдийн хурал, захиргааны төлөөлөл, мэргэжлийн архитектур судлаачид, барилга хөрөнгө оруулалтын корпорацийн төлөөлөл, олон нийт, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн бүрэлдэхүүн байсан. Дэлхийн бараг хот бүрд тулгараад буй энэ асуудлыг тойрон туршлага, шийдэл солилцсон уулзалтууд голдуу явагддаг. Манай улсын хувьд ч энэ нэн тулгамдсан асуудал байсаар байна. Музей, соел урлаг шашны сүм хийдийг сэргээн засварлах биш голдуу нураах шийдвэрүүд гарсаар байгааг бид мэднэ. Энэ барилга байгууламжийг хадгалах хамгаалах өвд бүртгэх түүхээ хойч үедээ таниулах жуулчдыг татах харилцан өөр ялгаатай өнгө төрхийг хадгалсан хотуудтай байх нь дэлхий нийтийн асуудал болоод байна. Миний хувьд Гандан орчмыг тохижуулан дэмжих замаар иргэдийн оролцоотой дотоод гадааддын жуулчдын очих дуртай газар болгон төлөвлөх боломжтой талаар танилцуулсан.

Анх East-West Center ийн тухай хэрхэн мэдэж авсан бэ?

Уг хөтөлбөрийг өмнө нь төгссөн Б.Отгонбат,Т.МөнхОчир найзуудаасаа мэдсэн. 2015 оны хөтөлбөрт нь өргөдөл гаргасан тэнцээгүй. Дахин сайн бэлдэж байгаад 2016 оны хөтөлбөрт нь тэнцсэн. Тэнцэхэд НИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлага нь тухайн жилд зарлагдсан гол сэдэвтэй хамааралтай байсан учир шалгаруулсан гэж хөтөлбөрийн менежер сүүлд хэлж байсан.

Ажил мэргэжлээс илүү таны эрч хүч, урам зориг, тэмүүллээ авдаг зүйл юу вэ?

Ажил, амралтаа хослуулахад ном унших, тэмдэглэл хийх, ууланд алхах их эрч хүчийг өгдөг.

Залуустаа хандаж хэлэх арга барил, манлайлал, хандлагын тухай юуг онцолж хуваалцмаар байна вэ​?

Өөрчлөлтийг хүсэж байвал тэр ӨӨРЧЛӨЛТ нь өөрөө бай гэдэг үг урам зориг төрүүлдэг. Юуг хамгийн сайн хийж чадахаа та олсон бол азтай байна. Хэрвээ олж амжаагүй бол энэ тухай тухтай эргэцүүлээрэй гэж хэлмээр байна. Хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хийгээд түүнээсээ урам зориг аваад тэр нь санхүүгийн боломжийг бий болгож байгаа бол та өөрийгээ олсон хүн гэдэг санаа үнэн санагддаг.

"Юуг хамгийн сайн хийж чадахаа та олсон бол азтай байна. Хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хийгээд түүнээсээ урам зориг аваад тэр нь санхүүгийн боломжийг бий болгож байгаа бол та өөрийгээ олсон хүн гэдэг санаа үнэн санагддаг"

Таны үнэт зүйлс болоод ажилдаа анхаардаг хандлага, юу вэ?

Урт хугацаандаа тогтвортой байх нь Стратеги гэдэг үг надад таалагддаг. Зорьсон зорилгынхоо төлөө хэт хурдан биш хэт удаан биш аажим боловч тасралтгүй тэмүүлж хүрэх нь зөв санагддаг. Зарим нь хэт яарах юмуу хэт удаан байснаас болж зорилгодоо хүрч чаддаггүй алддаг. Тасралтгүй өөрийгээ хөгжүүлэхгүй бол амьдрал өршөөлгүй гэдгийг хааяа санаж байхад гэмгүй.

"Тасралтгүй өөрийгээ хөгжүүлэхгүй бол амьдрал өршөөлгүй гэдгийг хааяа санаж байхад гэмгүй"

Манай alumni Б.Энхболдын гаргасан Ухаалаг Нүүдэлчид номыг энэхүү холбоосоор татан унших боломжтой.

All Posts
×

Almost done…

We just sent you an email. Please click the link in the email to confirm your subscription!

OKSubscriptions powered by Strikingly