Return to site

THE CORNER: East-west center association Ulaanbaatar Chapter

"Cуралцахуй + Бүтээхүй" цуврал ярилцлага

Намуун: East-West Center Association Ulaanbaatar Chapter-ийн одоогоор анхаарч буй үйл ажиллагааны чиглэлийн тухай танилцуулаач?

Баярлалаа Намуунаа. EWCA Ulaanbaatar 2019 оны 10 сард Монголд байгаа alumni нараа цуглуулан АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын дэмжлэгтэйгээр албан ёсны нээлтээ хийж цөөн тооны төгсөгчидөө нэг дээвэр дор анх удаа цуглуулсан. Тухайн нээлтээ ерөнхийдөө Монголдоо одоогоор байгаа төгсөгчдөө хоорондын холбоог нээх зорилгоор зохион байгуулсан байгаа.

Одоогоор бид 2020 оныг Залуус-Дэлхийн Иргэд уриатайгаар Raffles International Institute тай хамтран сар бүр EWC alumni нарын хамрагдсан хөтөлбөр, дэлхийд гаргасан амжилт, EWC- т сурсан мэдлэг түүхээ хуваалцах, тухайн ижил боломжуудыг олон нийтэд танилцуулах зорилготой Дэлхийн иргэн хандлагыг хөгжүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Энэ жил East-West Center ийн үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож буй тул илүүтэй Монгол залуус, мэргэжилтэнүүд, төрийн албан хаагчид, бодлого боловсруулагч нарт энэхүү байгууллагын alumni болох нь манай улсад ямар их давуу талтай байх тухай таниулах ажил дээр анхаарч байна. Мөн нийт байгаа 50 гаруй alumni нартайгаа холбогдох, эргэх холбоог сайжруулах зорилготой байна.

East-West Center- тэй хэрхэн холбогдож холбоо үүсгэсэн бэ? Мөн Хавай мужийн Их Сургуульд сурсан тухайгаа хуваалцаач?

2015 оны сүүлээс би магистрын зэргээ горилох талаар бодож олон тэтгэлэгт хөтөлбөрүүдэд материалаа илгээж эхэлсэн. Fulbright, Chevening, New Zealand Scholarship гээд томоохон тэтгэлэгүүдэд эхний болоод хоёр дах шатандаа тэнцсэн ч хасагдсан олон хариу тал талаас хүлээж авч байсан. Тэгээд Asian Development Bank Scholarship ийг сонирхож байтал АНУ-д хамрагддаг байгууллага нь East-West Center гэж гарч ирж анх мэдээлэл уншиж байсан.

Яг очоод 2 жилийн турш East-West Center тэй идэвхитэй харьяалалтай болоход асар том, бас харьяалал нь болсоноороо бахархахуйц байгууллага гэдгийг нь ойлгосон. Ингээд 2 жилийн турш энэхүү байгууллагын магистр докторын тэтгэлэг хүртсэн судлаачдын бүлгээс нь эхлээд Ази номхон далайн бүс нутгийн манлайлагч эмэгтэйчүүдийн Changing Faces Women’s Leadership Seminar хөтөлбөрт нь төслийн ажилтнаар ажиллаж , мөн 60 жилийн түүхтэй энэ байгууллагын анхны “олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулж төсөөлж байснаас их хамааралтай холбоотой болсон.

Хавай мужийн Их сургуулийн хувьд гэвэл East-West Center ийн Education Program магистр докторын судлаач нарыг хамруулдаг. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан судлаачид бүгд Хавай мужийн Их сургуульд суралцдаг. Тийм учраас тэтгэлэгээрээ дамжуулж сургуулиа сонгож байсан. Би тус сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн “Нийтийн Удирдлага”-ын магистрын зэргийг горилж давхар Women’s Studies буюу Эмэгтэйчүүд судлалын тэнхимээс давхар мэргэжил хослуулж төгссөн. Манай сургуулийг надтай ижил MPA зэргээр дүүргэсэн нэлээн хэдэн Монгол судлаач төгсөгч нар байдаг.

Олон төрлийн их сургууль/тэтгэлэгт хөтөлбөр байдгаас East-West Center юугаараа илүү онцлог санагдан сонголт хийхэд нөлөөлсөн бэ?

East-West Center нь тэтэгэлэг өгдөг байгууллаг биш юм. АНУ болон Ази номхон далайн бүс нутгийн орнуудын харилцааг бэхжүүлэхийг зорилгоо болгодог. Энэ зорилгын хүрээнд East-West Center ээс олон төрлийн урт болоод богино хугацааны хөтөлбөрүүд байдгаас урт хугацааныхад магистр, докторын зэрэг горилох боломжуудад Graduate Degree Fellowship ба Asian Development Bank-JSP program гэсэн 2 төрлийн боломжууд багтдаг. Бусад том том тэтгэлэгүүдээс ялгарах зүйл нь East-West Center ийн харьяа төгсөгч болж дан ганцхан чиний сурах явц сургуулиар чинь хязгаарлагдахгүй гэсэн үг. Давхар давхар маш олон харьяалал чамд үүсэх боломж бүрдэнэ. АНУ-д энэ байгууллага төрийн шийдвэр гаргагчид, Ази номхон далайн бүс нутгууд болон АНУ- ын төрийн удирдагч нарын дипломат харилцаа, бодлого дээр суурилсан судалгааны хүрээлэн энэ байгууллагын дор явдаг тул бүс нутагтаа болон АНУ-д маш том хүрээлэл, статус үүсэх зөвхөн судлаач оюутан бус мэргэжлийн/professional тодотгол давхар үүсэхээрээ илүү давуу талтай. Бас нэг давуу тал гэвэл, Ази номхон далайн бүс нутгийн иргэд бид өөрсдийн үнэт зүйлс, соёл, ижилсэл, ялгаралаа мэрэгжлийн харилцаагаар, судалгаа эрдэм шинжилгээний ажлаараа мөн нөхөрлөлөөр хуваалцах боломжийг бүрдүүлдэг. Нэг хүч ноёрхсон байдал энд байдаггүй учир бидний магадгүй хүчээ тулгадаг хөгжингүй орныг төсөөлөх байдлыг үгүйсгэж чаддаг орчин тэнд оршдог гэхүү дээ.

"Гол ялгарал нь Asia Pacific Region/бүсээ илүүтэй ойлгодог болоод асуудлыг манлайлагч, шийдвэр гаргагч хүний өнцгөөс харах чадваруудыг эзэмшдэгт байгаа юм"

EWC тэй холбоотой туршлагуудаас чинь хамгийн чухалчлан сурсан зүйл?

Анх очоод байгууллагынхаа учрыг бүрэн ойлгодоггүй байсан. Зөвхөн өөрийн хүрээлэл болох ижилхэн оюутнууд судлаач нараар хязгаар тавьж хардаг байлаа. Харин цаг өнгөрөх тусам боломжуудыг нь олж харж чаддаг болсон. Ингэснээр зөвхөн судлаач нарын хүрээлэл бус тухайн байгууллагын харьяа АНУ болоод бүсийн хэмжээнд бид бүхний мэддэг манлайлагч, нийгмийн шинэчлэгчид, олны итгэл хүлээсэн удирдагч нар байдгийг олж харсан. Тиймээс нэгдүгээрт ажил мэргэжлийн хөгжилөө сурангаа орхигдуулахгүй байх боломж, холбоог энэ байгууллага тогтмол өгч чадсан.

Хоёрдугаарт, зөвхөн Хавай мужийн их сургуулийн хүрээлэл бус гагцхүү дэлхийн 50 улсаас шалгарч ирсэн судлаачид, мэргэжилтнүүдтэй найз нөхөд болох боломж академиаг тэс өөрөөр харах боломж болоод соёлын ялгаа гэхээс илүү соёлын ижил төстэй байдлыг илүү их ойлгосон.

Магистр, докторын зэргийн нэг давуу тал нь (бакалавр, эсвэл богино хугацааны хөтөлбөрүүдтэй харьцуулахад) ажил мэргэжлийн туршлага, бас хувь хүн илүү бие хүн болсоны дараа тохиодог учир дэлхий ертөнц, нийгмийн асуудлууд, эдийн засгийн хөгжил, үндэстний соёл гэх мэт өмнө нь өнгөцхөн хардаг байсан асуудлуудыг илүү гүн, эргэцүүлэлтэй үнэт зүйлс дээр суурилуулан тунгаадаг болдог мэт. Эдгээрийг ойлгохын тулд ижил академид хамт буцалж буй хүрээлэл, олон талаас харах үзлүүд, нөхөрлөл илүү тус болдог. Энэ л надад хаанаас ч өөр авч чадахгүй үнэтэй сургамж болсон доо.

Хавай болон Монгол соёлын ялгаа болон адил төстэй зүйлсийг анх хэрхэн хүлээн авч байсан бэ?

Хавай муж надад АНУ-ыг тэс өөрөөр харах харьцуулалтыг өгсөн. Өмнө нь би зүүн хэсэгт Коннектикат мужид 10 жилдээ сурч байсан. Тэр хэсгээр л Америкийг төсөөлдөг байлаа. Үүнд цагаан арьстаны давуу эрх, дэлхийн соёлын цогцлоогч гэсэн 2 том ойлголт суусан байдаг. Гэтэл Хавай муж бол эсрэг соёлтой. Азийн соёл илүү давамгай бас арлын Polynesian соёл, түүх, үнэт зүйлс холилдон оршдог. Соёлын хүндлэлийг амьдралын хэв маягаас нь болоод соёлын үнэт зүйлсийг арлын амьдралын онцлогуудаас харна. Арлын амьдрал манай нүүдлийн соёлтой их төстэй. Уугуул Хавай найзуудтайгаа энэ талаар их яриа өрнүүлдэг байсан. Бөө мөргөл, байгалиа тахин шүтэх соёл, уул усны домог түүх, нутаг усны соёл, харилцаа гээд төстэй зүйл ихтэй. Нэг сонирхол татсан жишээ гэвэл хөрш Хавай найз маань Hawaiian Chanting буюу манай Магтаал бас уртын дуутай төстэй дуу дуулдаг нэгэн байсан. Тэр надад манай байрыг тойрон оршдог уулны тухай, солонгоны тухай домгийг ярьж өгдөг байсан. Тэр нь манай хайрханаа шүтэх, мөргөх, хамгаалах зэрэг итгэл үнэмшилтэй их ижилхэн санагдсан.

Мөн харилцааны соёлд хүндлэлийн хувьд ижил төстэй. АНУ-ын өөр мужуудад илүү Америк хүндлэлийн харилцаа явагдана. Гэтэл Хавай д бол Азийн насны хүндлэл, багшийн хүндлэл, ахан дүүсээ хүндлэх гээд бидэнтэй илүү ижил төстэй харилцааны соёл давамгайлдаг.

Та мэргэжил/карьерээ бидэнд танилцуулахгүй юу?

Би Хавай явахаасаа өмнө Тогтвортой Амьжиргаа 2 төслийн Бичил санхүүгийн хөгжлийн санд 8 жил ажилласан. Бичил санхүүгийн салбарын хөгжлөөр ядуурлыг бууруулах Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтаар хэрэгжиж байсан төсөл.

Харин төгсөж ирээд East-West Center ээс төгсөгчиддөө нээлттэй зарласан Innovation Lab хэрэгжүүлэх санаачилгын санхүүжилтийг авч Women Entrepreneurs Mentors Club ТББ-ын Mentorship Innovation Lab ийг хэрэгжүүлж удирдсан.

Тухайн хөтөлбөр маань жижиг дунд бичил бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг нийгмийн асуудал шийдэх зорилгыг бүтээснээр үүсгэж болох энтрепренер хүний Хандлага үүсгэх зорилготой 1 сарын турш үргэлжилсэн туршилтын төсөл байлаа. Манай улсад зээл ба санхүүгийн хүртээмж бүс нутгийн орнуудтай харьцуулахад их өндөр байдаг. Мөн НҮБ болоод өөр олон хөгжлийн байгууллагууд хувь хүний хөгжил, бизнесийн өсөлтийг дэмжсэн олон хөтөлбөрүүдийг олгодог хэдий ч Нийгмийн асуудалд хандах хандлагын тухай ойлголт, бас анги танхимаас гадуур суралцах, харилцаанаас суралцах боломжууд хомс гэдгийг анзаарсан. Хуучнаараа л бизнес бол ашгийн төлөө гээд яваад байхаар олон улсад гарах гэхээр жижиг ч бай том ч бай санхүүжилтийн боломжуудаас хоцроод байдаг. Хамтрах хандлага бас их хомс, өрсөлдөөнд илүү дуртай соёлтой. Тиймээс хамтын ажиллагааг нь нэгдмэл шинэ зорилго гаргаж ирж бүтээж болох уу гэдэг асуултанд хариу хайсан анги танхимаас гадуур “оролцоо, эргэцүүлэл” дээр суурилсан хөтөлбөр санаачилсан. East-West Center ийн манлайллын хөтөлбөрүүдийн аргачлалыг ашиглаж 4 төрлийн нийгэмд ээлтэй бизнес болж хөгжих боломжтой байгууллагууд дээр биечилсэн айлчлал хийсэн хөтөлбөр болсон. Их өөр шинэ хандлагыг түгээж түүчээлэхийг зорьсон энгийн хэрнээ асар их боломж, шинэчлэлийг эрэлхийлэх санаачилга гаргахыг зорьсон.

Яг одоогоор карьер маань илүү академидаа анхаарч байгаа. МУИС-ийн Антропологийн тэнхимд докторын ажилдаа орсон. Монгол соёлоо, нийгмийн түүхээ, монголын академич нарын аж байдалтай илүү танилцахыг хүссэн. Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй асуудлууд дээр суурилсан судалгаа, жендэрийн байдлыг онцолсон нийгмийн шилжилт, орчин үеийн залуу үеийн аж амьдрал дээр судалгаагаа төвлөрүүлж байна.

Ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? Ажиллах арга барил?

Миний ажиллах үндсэн арга барил бол нээлттэй, сонсоход суурилсан, мөн маш сайн хоорондын ойлголцлыг эрхэмлэсэн, үргэлж суралцах арга барил байдаг. Хэрвээ нэг нь өөрийн эрх мэдлээ баг хамт олны зорилт биш хувийн ашиг сонирхолд тааруулан ашиглах, хэн нэгнээс өөрийгөө дээр гэж үзэх, сонсохгүй, өөрийн алдааг цэгнэж чадахгүй бол би хамтарч ажиллах дургүй байдаг. Илүү ухаалаг болоод ёс зүйтэй ажиллах нь энэ үеийн болон миний үеийнхний эрхэмлэдэг зүйл болсон. Ёс зүй, нийгэмдээ үлдээх үр өгөөж, бие даан шинийг эрэлхийлэх эрх чөлөөнөөс илүү их урам зориг, ухрашгүй тууштай байдлыг юунаас ч илүү үздэг залуус их бий. Би тэдний нэг юм уу даа. Хийж байгаа зүйлийн эцсийн зорилго нийгэмд болоод хүмүүст нөлөөтэй байх уу, хүнд төвтэй арга барилыг цогцлоож байна уу гэдэг нь илүү чухал.

Ажлаа жилээр нь төлөвлөдөг. Энэ жил илүү залуу үедээ академиагаас сурах үнэтэй сургамжууд, нээлттэй боломжууд, East-West Center тэй хамтрах боломжууд, өөрийн судалгааны ажилдаа илүү төвлөрч байна.

Удирдлага болон хамтран ажиллагсадаасаа авч байсан/анзаарч сурсан хамгийн үнэтэй зөвлөгөө/сургамж?

АНУ-д East-West Center-т Changing Faces Women’s Leadership Seminar т ажиллах ярилцлагандаа тэнцсэнээс хойш тухайн байгууллагын ажлын соёлоос АНУ-ын байгууллагын соёлын тухайд маш ихийг сурсан. Нээлттэй харилцаа ямар чухал гэдгийг олж харсан. Манай хөтөлбөр Ази номхон далайн бүс нутгийн 16 орноос шалгарсан эмэгтэйчүүд, мөн АНУ-д нөлөө бүхий эмэгтэйчүүдийг хамруулсан 14 хоногийн хөтөлбөр. Маш олон төрлийн байгууллагууд, хувь хүмүүс руу албан харилцаа имэйлээр л явж, төлөвлөгөөний дагуу байхын ач холбогдлыг бас багийн уулзалт хамтын нээлттэй харилцан ойлголцол, хүндлэлийг их өөрөөр харсан. Монголд хүндлэл өөрөө их өөр шүү дээ. Нас, албан тушаал, жендэр ажил мэргэжлийн харилцаанд их нөлөөтэй хүч болоод ирдэг. Тэгэхээр миний 8 жилийн Монголд ажилласан туршлагатайгаа харьцуулж харах их олон зүйл байсан. Аль аль талтай. Монголд Бичил санхүүгийн хөгжлийн санд ажилласан 8 жилийн туршлага миний карьерийн хамгийн чухал сургамжуудыг өгсөн.

"Төслийн даргаасаа үнэнч шударга, зөв зүйл хийхийг ямагт зорих нь насан туршийн нэр төрийг бүтээдгийг ойлгосон"

Гэхдээ миний хувьд АНУ-д төрийн байгууллагат ажилласан богинохоон хугацаа надад цаашдаа юуг эрхэмлэх, ямар үнэт зүйлстэй хүнтэй хамтрах, ямар арга барил надад тохироод байгаа, яаж ажиллах нь надад хэрэгтэй гэдгийг л маш сайн ойлгож авсан даа. Түүнээс биш яг ийм арга барилаар ажиллавал сайн муу гэсэн зүйл бол хэлмээргүй байна. Хүн өөрөө юуг илүүд үзэх, ямар харилцааг эрхэмлэх, хаашаа юу бүтээхээр явж буйгаа олон харьцуулалтаас мэдээд авсан үед хамт олноо яаж бүрдүүлэх үү, хэзээ үгүй гэж хэлэх үү, ямар үед чи ажлын урам зоригоо алдаад байна, юу чамайг өглөө ажилдаа аз жаргалтай босгоод байна гэдгийг бүгдийг ойлгоод авах нь хамгийн том сургамж гэж бодож байна.

Монгол залуу үе олон улсад ялгарч гарч ирэхийн тулд хувьдаа юу нь дээр анхаараасай гэж хүсдэг вэ?

Өөрийн туршлагаас гэвэл мэдээж гадаад улсад амьдрахад сайн тал олон хэдий ч Монгол гэдэг identity ижилсэл, ялгаралаа хүн хайна бас тодруулан гаргаж бахархахыг хүснэ. Хамгийн чухал нь соёл. Монгол улс бол дэлхийн 196 улсын нэг. Монгол улс аль нэгэн улсаас илүү биш, дутуу биш, илүү дутуу гэж харах гээд байдаг хандлагаа эхлээд дарах хэрэгтэй. Монгол хүн гээд хэн нэгнээс илүү, дутуу бас биш. Дэлхий дээр оршсоор ирсэн маш олон үндэстнүүдийн нэг. Ижилхэн хүн төрөлхтөн. Биднийг биесээсээ ялгаатай болгоод байгаа зүйл нь соёл.

"Монгол гэдэг ижилсэл, ялгаралаа хүн хайна бас тодруулан гаргаж бахархахыг хүснэ. Монгол хүн гээд хэн нэгнээс илүү, дутуу бас биш. Дэлхий дээр оршсоор ирсэн маш олон үндэстнүүдийн нэг. Биднийг биесээсээ ялгаатай болгоод байгаа зүйл нь соёл"

Яг энийг л бид анхнаасаа ойлгох хэрэгтэй. Жаахан байхад ч тэр, одоо аль хэдийнээ хүүхэд байхаа больсон энэ үед ч хүмүүсээс ижил төрлийн асуулт ирдэг. “Монгол гэхээр яаж байна” гэх жишээний. Яг үнэндээ Монгол гээд мэддэг хүн ховор шүү дээ. Хэн ч мэдэх албагүй, бас мэдсэнгүй гээд бухимдах хэрэггүй. Хийхийг зорьж буй зүйлээ хийхдээ олон улсад, дэлхийн иргэд бид бүгд ижил хүн төрөлхтөн, ижилхэн өөрийн соёлоороо бахархдаг, өөрийн улсаараа бахархдаг гэдгийг мэдэж “соёлын мэдрэмжтэй” харилцаанаас л залуус суралцах нь зүйтэй гэж боддог. Бүх зүйл харилцаанаас эхлэнэ. Хэрэв судлаач болоод гадагшаа явж байгаа бол тэнд ethnocentric буюу өөрийн үндэстнээ илүүд тавьсан хандлагаар ярьвал чиний судалгааг хүлээж авах нь хэр бол, бас ажил мэргэжлээр олон улсын хурал чуулганд явж байгаа бол соёлын мэдрэмжтэй асуулт тавьж харилцаатай байхгүй бол чиний ажил мэргэжлийн үнэлэмж хэр хүлээн зөвшөөрөгдөх бол гэх мэт. Хүнтэй харилцах харилцаа хүндлэлтэй, шүүмжтэй, соёлын мэдрэмжтэй байхаас л тэр олон улсад ямар нэгэн байдлаар харилцаанд орох, сурах, ажиллах эхлэлтэй гэж би боддог.

Ямарваа нэгэн бэрхшээлийг хэрхэн даван туулдаг вэ?

Бэрхшээлийг их сайшаан хүлээж авдаг маань надад их олон зүйл дээр тусалсан. Бэрхшээл гээд зовохгүйгээр харин ч сургамж боллоо, шинээр нэг зүйл ойлголоо, өөр байдлын өөрийнхөө хариу үйлдэл хэрхэн гаргаж буйг ажиглаж авлаа гэж хардаг маань аливааг хүндээр тусгаад удаан шаналаад байдаггүйтай холбоотой байх. Бэрхшээл бол биднээс хэзээ ч салахгүй тул талархаж харвал шийдэгдэх арга барилууд нь гараад ирдэг гэж боддог.

Таны эрхэмлэдэг зан чанар, сэтгэхүй, хандлага гэх мэт ер нь хувь хүний хувьд, бас өөрийн салбартаа бататгадаг үнэт зүйл?

Монголдоо ирээд Монголынхоо нийгмийн харилцаа, аж байдлыг арай өөрөөр гадны нүдээр харахад бас их зүйл ойлгосон. Миний үнэт зүйл бол өөрийн давуу тал боломжоо бусдад туслах, нийгэмдээ бүтээх дуу хоолой болгож ашиглах ёстой гэдэгт итгэдэгээ анзаарсан. Монголоосоо гараад өөр төрлийн соёлтой нийгэмд байж байгаад эргээд ирээд ажиглах давуу тал бол энэ. Ажиглалт үүснэ.

Би багаасаа л нэг тийм сайн дурын ажил их хийсэн, бусдад туслая гэсэн хүүхэд байсан. Манай нийгэмд өөрийн давуу тал, хүч, боломжоо нийгмийнхээ хамтын хөгжлийн төлөө гэж дуугарах хандлага багахаан дутаад байгаа мэт. Дуугарсан нэгнийгээ чиний л асуудал гэх нь угаасаа яахав нийгмийнхээ хөгжлийн онцлог, төрийн тогтолцооноос үүссэн соёл, хандлага. Гэхдээ өөрчлөлт үргэлж биднийг тойрч байдаг. Аяандаа цаг нь ирээд бид өөрчлөгдөхөөс өөр гарцгүй болно. Өөрийн салбар буюу жендэр, антропологийн хүрээнд нийгэмд хаана хүч байна, хаана хэн энэ хүчний дор чимээгүй хохирч, хаана хэнд тэнцвэржүүлэх хүч нь байна гэх мэт дандаа хамгийн хүчгүй талд хэрхэн шинэ оролцоог бүтээж болох, тусалж болох үүднээс ажиглалт хийдэг тул хүн бүр дор бүрнээ өөрт байгаа олон төрлийн хүчээ хамтдаа хөгжиж болох доороосоо эхлэх хөгжил рүү чиглүүлвэл зохино гэж итгэдэг. Transformative буюу шинэ хандлага, халтай тогтолцоог солих хандлагыг эрхэмлэдэг.

"Өөрийн давуу тал, хүч, боломжоо нийгмийнхээ хамтын хөгжлийн төлөө ашиглах нь хамтдаа бүтээх хөгжил рүү хөтөлдөг"

Ажиллах урам зориг/уран бүтээлч байдалаа хаанаас олдог вэ?

10 жилдээ АНУ-д 1 жил сурахдаа гүйлтээр хичээллээд амьдралын хэв маягаа болгож авсан. Гүйхгүй, дасгал хөдөлгөөн хийхгүй бол бухимдал, зогсонги байдалд ордог. Марафонд гүйж, шинэ шинэ төрлийн сэдвийн academic article, academic номнууд уншиж, найз нөхөдтэйгээ олон сэдвийн тухай ярилцаж, үргэлж шинэ хүмүүстэй танилцаж өөрийн хүрээллээ тогтмол шинэчилж байж шинэ урам зориг, бүтээх санаа гэх мэт олон төрлийн эрч хүчээ авдаг даа.

All Posts
×

Almost done…

We just sent you an email. Please click the link in the email to confirm your subscription!

OKSubscriptions powered by Strikingly